Нээлттэй

дэлгэрэнгүй

Хүртээмжтэй

дэлгэрэнгүй

Мэргэшсэн

дэлгэрэнгүй
News Image

“ШИНЭ ЭРИН”, “ШИНЭ ЭХЛЭЛ”, “МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ” ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ

ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТТАЙ ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ШИНЭ ЭРИН”, “ШИНЭ ЭХЛЭЛ”, “МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ” СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ СУРАГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ

Нэг.Зорилго

Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиудын VI, IX ангиудад тавигдах шаардлагыг хангасан сурагчдыг сонгон шалгаруулж элсүүлэх.

 

Хоёр.Сонгон шалгаруултад тавигдах шаардлага

Шалгуулагч нь 2015-2016 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн V, VIII ангийг төгсөж, 2016-2017 оны хичээлийн жилд VI, IX ангид суралцах сурагч байх бөгөөд тухайн ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дундаж үнэлгээ VI ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын хувьд ерөнхий боловсролын сургуулийн V ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 буюу түүнээс дээш байх, IX ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын хувьд ерөнхий боловсролын сургуулийн VIII ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 80 буюу түүнээс дээш байх.

Гурав.Сонгон шалгаруулалтын бүртгэл

Дээрхи шаардлагыг хангасан сурагчдыг 2016 оны 08 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 26-нийг дуустал 09:00 -17:30 цагт Боловсролын үнэлгээний төвийн байранд бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт
  2. Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ./
  3. Сурагчийн хувийн хэрэг /Жилийн эцсийн хичээлүүдийн дүн тавигдсан байна/
  4. Сурагчийн одоогийн сурч буйг болон үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн тодорхойлолт
  5. Бүртгэлийн  хураамж 25,000 төгрөг байна. /Төрийн сан, Боловсролын үнэлгээний төвийн 900015083 тоот дансанд тушааж баримтыг авчрах бөгөөд гүйлгээний утга дээр сурагчийн овог нэрийг бичнэ/
  6. Бүртгүүлэхдээ сурагч өөрийн биеэр ирсэн байна.

.

Дөрөв.Сонгон шалгаруулалтын зохион байгуулалт, дүн оноо мэдээлэх

  • VI ангийн сурагчдаас  математикийн хичээлээр, IX ангийн сурагчдаас математик болон англи хэлний шалгалтыг тестээр авна.

Шалгалтын бүтэц:

                                         6-р анги  Математик - 30 тест- 100 оноо- 60 минут

     9-р анги Математик -   40 тест- 100 оноо- 80 минут

                  Англи хэл -   50 тест- 100 оноо- 80 минут

  • Шалгалтыг 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 11:00 цагаас зохион байгуулж VI ангид 80   сурагч,  IX ангид    40   сурагчийг тус тус шалгаруулна.
  • Шалгалтын дүнг олон улсын үнэлгээний аргачлалын дагуу хэмжээст оноонд шилжүүлэн тооцох бөгөөд VI ангийн сурагчдын хувьд математикийн хичээлийн 575 онооноос дээш авсан, IX ангийн хувьд математик, англи хэлний хичээлүүдэд тус бүр дээр 575 онооноос дээш авсан сурагчдыг онооны дагуу эрэмблэн жагсааж сонгон шалгаруулж авна.
  • 6 оны 08 дугаар сарын 27-ны  орой 20,00 цагаас хойш  Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn/lab хаягаар орж өөрийн бүртгэлийн дугаараар шалгалт өгөх газар, суудлын хуваариа мэдэж, хуваарийн дагуу шалгалтад орно.
  • Сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн сурагчид шалгалтанд орохдоо дараах бичиг баримтийг бүрдүүлж орно.
  1. Бүртгэлийн хуудас
  2. Суудлын хуваарь бүхий хуудас
  • Шалгалтын байранд зохион байгуулах комисс ажиллах бөгөөд дараах дарааллаар ажиллана:
  • Шалгалтын байранд орох шалгуулагчдын бичиг баримтыг шалгах, тулгалт хийж оруулна.
  • Шалгалтын байрны бїх ширээ сандлыг заалны хуваарийн дагуу бэлтгэнэ.
  • Шалгалт эхлэхээс 1 хоногийн өмнө шалгалт авах анги танхим дахь шалгуулагч нэг бүрийн ширээ, сандал дээр суудлын дугаарыг бичиж наасан байна.
  • Сургуулийн коридорын булан, эргэлт, давхар бүрт хаашаа явах болон шалгалт өгөх анги танхимын байршлыг заасан тэмдэг, тэмдэглэгээг ойлгомжтой, гаргацтайгаар байрлуулсан байна.
  • Хянагч, шалгагч багш нар тухайн анги танхимд шалгалтын сэдэв даалгаврыг задлаж сурагч тус бүрд тарааж нэгдсэн заавар өгнө.
  • Математикийн хичээлийн шалгалт 11.00-12.20 цагт, англи хэлний хичээлийн шалгалт 13.00-14.20 цагт явагдана.
  • Шалгалт дуусмагц шалгалтын материалыг хураан авч битүүмжлэн, урьдчилан бэлтгэсэн засалт хийх өрөөнд байрлаж буй шалгалт зохион байгуулах багт хүлээлгэн өгнө.
  • Шалгуулагчдын хариултын хуудсыг Scantron машинаар уншуулах бөгөөд гэрээний хуудас дээрх баганан кодын мэдээллийг уншигч машинаар програмд оруулна.
  • Сэдэв даалгавар боловсруулах, гэрээ байгуулах, нууцлалыг хангах, үнэлэх дүгнэх болон шалгалтын явц байдалтай холбоотой протокол, тэмдэглэл хөтлөх ажлыг хийнэ.
  • Шалгалтын дүнг 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.
  • Шалгуулагчдын бүртгэлийн бааз, дүн оноо, шалгалтын материалуудыг тухайн өдрөө БСШУСЯ-д хүлээлгэн өгнө.

 

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

Найзууддаа түгээж LIKE, SHARE хийгээрэй. Танд баярлалаа.